Асуултынхаа хариултыг хурдан олоорой
Cross” нь хакердах, өгөгдөл өөрчлөх боломжгүй дэвшилтэт финтек технологид суурилсан олон улсын мөнгөн гүйлгээний үйлчилгээ бөгөөд дэлхийн хаана ч аюулгүйгээр мөнгө шилжүүлэх боломжийг олгодог. Одоо “Cross” апп-аар дамжуулан хялбар, хямд гүйлгээний үйлчилгээг ашиглаад үзээрэй.
Cross нь гадаад шилжүүлгийн бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд санхүүгийн эрх баригчдын шаардсан аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан.
Гар утасны дугаараараа л өөрийгаа баталгаажуулах боломжтой.
Хэрэв таны нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байхгүй бол уг үйлчилгээг ашиглах боломжгүй.
Дансны бүртгэлийг зөвхөн гар утасны баталгаажуулалт хийсний дараа хийх боломжтой.
Та зөвхөн өөрийн нэр дээрх банкны данс бүртгүүлэх боломжтой. Дараах зүйлсээс аль нэг нь (1) Банк, 2) Дансны дугаар, эсвэл 3) Данс эзэмшигчийн нэр таарахгүй бол та бүртгүүлэх боломжгүй.
Хэрэв та дээр дурдсан шалтгаанаас бусад шалтгаанаар бүртгэлээ бүртгүүлэх боломжгүй бол манай харилцагчийн төвтэй холбогдож тусламж авна уу.
Хэрэглэгчээс татгалзах бол [Илүүг харах] > [үйлчилгээний талаар] > [Апп-н мэдээлэл] > [хэрэглэгчээс татгалзах] цэсээр хүсэлт гаргах боломжтой.
Бичиг баримтын баталгаажуулалт тухайн үеийн ачааллаас шалтгаалан ажлын өдрүүдэд 24 цагийн дотор шийдэгдэнэ.
Өөрийн нэр дээрх нэг л данс бүртгүүлэх боломжтой ба данс өөрчлөх үед зөвхөн өөрийн нэр дээрх дансаар өөрчлөх боломжтой..
Бүртгүүлсэн дансаа [Илүүг харах] > [Баталгаажуулах төв] > [Солонгос банкны данс] товчийг дараад шинэчлэх боломжтой.
Шилжүүлгийн хүсэлт гаргасны дараа төлбөр амжилттай хийгдсэн бол шилжүүлгийн хүсэлтийг цуцлах боломжгүй. Шилжүүлгийн хүсэлт хийхээсээ өмнө шилжүүлгийн мэдээллээ дахин шалгана уу.
Гадаад шилжүүлгийн үйлчилгээний буцаан олголтын бодлого
① Гүйлгээний дүнг байршуулсны дараа илгээгч бодлоо өөрчилсний улмаас шилжүүлгийг цуцлах боломжгүй.
② Илгээгч шилжүүлгийн мэдээллийг буруу оруулсны улмаас шилжүүлэг амжилтгүй болсон тохиолдолд л шилжүүлэг цуцлагдана.
③ Шилжүүлгийн мэдээлэл буруу оруулсны улмаас шилжүүлэг амжилтгүй болсон тохиолдолд шимтгэлийг хассан шилжүүлгийн дүнг ажлын 3 өдрийн дотор шилжүүлэгчийн дансанд буцаан олгоно.
④ Хэрэв бэлнээр хүлээн авах шилжүүлэг амжилттай болсноос хойш 30 хоногийн дотор шилжүүлгийн дүнг хүлээн авахгүй бол шилжүүлэг автоматаар цуцлагдаж, шимтгэлийг хассан мөнгөн гуйвуулгын дүнг ажлын 3 өдрийн дотор шилжүүлэгчийн дансанд буцаан олгоно.
⑤ Компанийн буруугаас болж харилцагчийн мөнгөн гуйвуулга амжилтгүй болсон тохиолдолд шилжүүлгийн шимтгэлтэй хамт ажлын 3 өдрийн дотор гуйвуулгын бүтэн дүн шилжүүлэгчийн дансанд буцаан олгоно.
1. Солонгос иргэн бөгөөд оршин суугч
Өдөрт дээд тал нь 10,000,000 KRW ∙ Жилд дээд тал нь 100,000 USD
※ Жилийн лимит нь санхүүгийн бүх салбар (банк ба банк бус)-ын хэмжээнд нэгтгэн тооцож, удирддаг.
2. Гадаадын иргэн эсвэл оршин суугч биш
Өдөрт дээд тал нь 10,000,000 KRW ∙ Жилд дээд тал нь 50,000 USD
Дахин бүртгүүлсэн ч өмнөх гүйлгээний лимит хадгалагдана, шинэчлэгдэхгүй.
Cross нь тухайн үеийн ханшийг ашигладаг.
Валютын ханшийг шалгасны дараа шилжүүлгийн хүсэлтээ гаргаж байж тухайн ханшаар шилжүүлэх боломжтой.
[Нэвтрэх] > [Нэвтрэх нууц үгийг дахин тохируулах] > Бүртгүүлэхдээ оруулсан гар утасны дугаараа баталгаажуулсны дараа шинэ нууц үг оруулна уу.
Банкны шалгалтын цаг (23:30–00:30)–аас бусад үед гүйлгээний хүсэлтийг 24 цагийн турш хийх боломжтой.
Cross нь Google Chrome хөтөч зохимжтой бөгөөд бусад хөтчүүдийг (жишээ нь, Internet Explorer) ашиглахад хүндрэлтэй байж болно.
Доорх линкээр дамжуулан Google Chrome хөтчийг татаж аваад суулгана уу.
① Баруун дээд талын онооны (Ⓟ) дээр дарна уу. ② Доод талд байгаа [Понйт ваучер бүртгүүлэх ] хэсэгт ваучерын кодыг оруулна уу.
Пойнт (P) нь KRW-тэй ижил утгатай төлбөрийн хэрэгсэл бөгөөд мөнгө илгээх эсвэл Cross Shop тооцоо хийх үед шимтгэлийн оронд ашиглаж болно.
Хүчинтэй хугацаа дууссаны дараа пойнт алга болох тул хугацаанд нь багтаж ашиглаарай.
Дараах аргаар пойнт авах боломжтой.
1. Шинэ бүртгэл
- CROSS-д бүртгүүлээд, бичиг баримтын баталгаажуулалтаа дуусгавал 5,000P авах болно.
2. Ирцийн пойнт
- Cross апп-д нэвтэрч өдөрт нэг удаа пойнт (250 хүртэл оноо) аваарай.
3. Найзаа урих пойнт
- Бүртгүүлсний дараа Кроссыг санал болгосон найзынхаа кодыг оруулаад 10,000P аваарай
4. Багийн сарын урамшууллын пойнт
- Сарын турш цуглуулсан багийн оноог (3,000,000 Р хүртэл) шагнал болгон олгоно
5. Ивэнтэд оролцох
- Cross-н төрөл бүрийн ивэнтэд оролцоод урамшуулалд нь пойнт авах боломжтой
Хүссэн хариултаа олсонгүй юу?